Ирэх 7 хоногийн баасан гаригт буюу 27 ны өдөр 2 Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Өмнөд Солонгосын тал харьяалагддаг хэсэгт Өмнөд болон Умард Солонгосын 3 дахь удаагийн болох дээд уулзалт болох гэж байна. Өчигдөр 2 Солонгосын албаныхан дээд уулзалтын аюулгүй байдлыг хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг хэрхэн ажиллуулахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн уулзалт хийж байгаа тухай бид өчигдөр мэдээлж байсан.
Тэгвэл 2 Солонгосын удирдагчийн энэ уулзалтыг телевизээр шууд дамжуулан үзүүлэхээр талууд тохиролцсон байна. энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас мэдэгдсэнийг Ариранг Ньюс дамжуулж байна. 2 Солонгосын эвлэрлийг дэлхий нийтэд харуулахын тулд ийнхүү шууд дамжуулан үзүүлэхээр шийдвэрлэлээ гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна.
| Панмунжом дахь 2 Солонгосын удирдагчдын дээд уулзалтыг телевизээр шууд дамжуулна | ||
| Үзсэн: 1199 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.