Шууд Chart

Кубын төрийн тэргүүнээр Мигель Диас Канелийг албан ёсоор нэр дэвшүүллээ

2018-04-19 14:36:03

Кубын төрийн  тэргүүний  албанд  төрийн зөвлөлийн орлогч  дарга  Мигель Диас  Канелийн нэрийг  албан  ёсоор  нэр дэвшүүлээд  байна. Одоо  Кубын  парламент  буюу  Үндэсний ассамблейд  түүнийг  төрийн  тэргүүнээр  сонгохыг  санал  хураалтаар  батлах  үлдэж  байна.

Гэхдээ нэр дэвшихийг нь 100 хувь дэмжсэн,  өөр нэр  дэвшигч  байхгүй  учир  Мигель Диас Канель  Төрийн  зөвлөлийн  тэргүүн болох нь  эргэлзээгүй  гэдгийг  хэвлэлүүд тэмдэглэж  байна.Диас Канелийг   Кубын хувьсгалчдын  шинэ үеийн  төлөөлөл  гэж  нэрлэдэг.   Одоо  57 настай  Диас Канель нь  Кубын хувьсгалын  удирдагч  Фидель Кастро  төрийн  эрхэнд гарсны дараа  төрсөн.  Диас Канель нь инженерийн боловсролтой. Залуудаа  рок  хөгжим сонсдог,  үсээ  урт  ургуулж  либерал  үзэлтэн  шиг  байсан  ч намын  нөхөд нь түүнийг  жинхэнэ  Марксист  гэж үнэлдэг  байна.

Диас  Канелийг  Рауль  Кастрогийн баруун  гар  гэдэг. 2009-2013  оны  хооронд  Дээд  боловсролын сайдаар  ажиллаж байсан.  2013  оноос   Төрийн  зөвлөлийн  тэргүүний орлогчийн  албыг хашиж байгаа  юм. Гэхдээ анх  1986 онд  Залуу Коммунистуудын  холбооноос  улс  төрд  орсонд   тооцогддог.  Тэрээр  империализм,  Кубын  тэрс  үзэлтнүүдтэй тэмцэхийг  уриалагч  нэгэн.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кубын төрийн тэргүүнээр Мигель Диас Канелийг албан ёсоор нэр дэвшүүллээ  
Үзсэн: 1546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй