Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ирэх 6 р сарын 24 ны өдөр Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг зохион байгуулахаар шийдвэрлэснийг зарлаад байна. ээлжит бус сонгууль зарлан зохион байгуулах энэ шийдвэр нь улс орноо Ерөнхийлөгчийн засаглалд нэн даруй шилжүүлэх шаардлагатай байгаатай холбоотой хэмээн тайлбарласан байна.
Тус улсын үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу парламентын засаглалтай Турк улс Ерөнхийлөгч засаглалтай болох болсон. Ингэснээр засгийн газрын дарга гэдэг албан тушаалыг халж, Төрийн тэргүүн гүйцэтгэх засаглалын тэргүүн байхаар болсон юм. уг нь Туркийн ерөнхийлөгчийн болон парламентын ээлжит сонгууль ирэх 2019 оны 11 сард болох ёстой байсан юм. Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым ээлжит бус сонгуулиуд зарласантай холбоотойгоор албан тушаалаасаа огцроход бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Эрдоган Туркийн Үндэстний хөдөлгөөн намын тэргүүн Девлет Бахчелитэй уулзалт хэлэлцээ хийсний дараа ээлжит бус сонгуулиуд зарлах шийдвэрээ танилцуулсан юм. Тус нам нь Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын холбоотон юм.
Олон нийтийн дунд явуулсан сүүлийн санал асуулгын дүнгээр Эрдованийг дэмжигчид сонгогчдын 44 хувь болж байсныг энэ дашрамд хэвлэлүүд дамжуулж байна. энэ нь Төрийн тэргүүн болоход шаардлагатай босго саналаас даруй 7 хувиар бага байгааг ч тэмдэглэж байна.
| Турк улс Ерөнхийлөгчийн болон парламентийн ээлжит бус сонгуулийг зургаадугаар сард зохион байгуулна | ||
| Үзсэн: 682 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.