Шууд Chart

Нүүрсээ боловсруулснаар агаарын бохирдол буурна

2018-04-20 12:17:05

Агаарын бохирдлыг бууруулахад утаа бага гаргадаг зуухнаас илүү Баянтээг уурхайн нүүрсийг боловсруулж түгээх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. 

Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Арвайхээр хотын агаарын чанарын үзүүлэлтүүд болон агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүд”-ийн тухай хэлэлцлээ. Агаарыг бохирдуулагч гол эх үүсвэр болох том, бага оврын хүчин чадалтай зуух аймгийн хэмжээнд 15274 байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулахын тулд аймгаас шат дараалсан арга хэмжээг жил тутамд авч хэрэгжүүлсний нэг нь утаа бага гаргадаг, бүрэн шаталттай 3000 гаруй зуухыг айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр олгосон явдал. Гэвч агаарын бохирдлыг багасгахад нүдэнд харагдах хэмжээний үр дүн өгсөнгүй. Тиймээс “Баянтээг” уурхайн нүүрсний боловсруулалтад анхаарч, шахмал түлш үйлдвэрлэн , нүүрсээ боловсруулж хэрэглэх нь зөв гэсэн шийдэлд хүрлээ.

Агаар бохирдуулагч бас нэг үүсвэр бол автомашин бөгөөд аймгийн хэмжээнд 10656 тээврийн хэрэгсэл байгаагаас 59 хувь буюу 5821 нь суудлын машин, 33 хувь буюу 3266 нь ачааны машин байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нүүрсээ боловсруулснаар агаарын бохирдол буурна  
Үзсэн: 1217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй