Шууд Chart

Италид улс төрийн хямрал нүүрлээд байна

2018-05-28 13:09:40

Италид улс төрийн хямрал улам бүр гүнзгийрээд байна. Тус улсын парламентын сонгуульд олонхийн суудал авсан "Таван од" хөдөлгөөн болон "Лига"  намынхан хамтран Ерөнхий сайдад Жузеппе Контегийн нэрийг дэвшүүлсэн. Конте Ерөнхийлөгчөөс Засгийн газар эмхлэн байгуулах мандат авсан хэдий  ч сайд нарын танхимын бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаарх санал зөрөлдөөнөөс болж Засгийн газрыг тэргүүлэхээсээ татгалзсан байна.  

Конте танхимынхаа Эдийн засгийн сайдад өдгөө 82 настай эдийн засагч, Европын Холбооны үзэл бодлыг эсэргүүцэгчдийн нэг Паоло Савоныгийн  нэрийг дэвшүүлсэн байсан. Гэвч Ерөнхийлөгч Сержио Маттарелло түүнийг Эдийн засгийн сайдад нэр дэвшүүлэхийг хүлээн авахаас татгалзсаны  дараагаар Конте сайд нарын танхимыг тэргүүлэхээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч Маттарелло Үндсэн хуулийг хамгаалагч баталгаа нь болдгийн хувиар Италийн ирээдүйн хувь заяаг аюулд оруулж, үүсгэн байгуулалцсан  Европын Холбооны эгнээнээс Италийг гаргахад хүргэхгүйн тулд түүнийг дэмжихгүйгээ илэрхийлсэн юм. Ийнхүү улс төрийн хямрал нүүрлээд байгаа учир  Ерөнхийлөгч  Маттарелла ээлжит бус сонгууль зарлаж магадгүйгээ мэдэгдсэн. Гэхдээ өнөөдөр олон улсын валютын санд ажиллаж байсан Карло  Коттареллиг хүлээж авч уулзахаа мэдэгдсэн.

Түүнийг ирээдүйн Засгийн газрын  тэргүүн  хэмээн нэрлэж байгаа билээ. Эвслийнхэн харин Засгийн газар эмхлэн байгуулах үйл  явцыг саатуулсан Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулах санаачилга гаргахаар төлөвлөж байна. Тэд Ерөнхийлөгч Маттареллог гадны  улсуудын дарамт шахалтад автаж байна гэж буруутгаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Италид улс төрийн хямрал нүүрлээд байна   
Үзсэн: 855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй