АНУ-ын байлдааны онгоцууд БНХАУ-ын нутаг дэвсгэрийн харьяа далайд хууль бусаар нэвтэрснийг өдөөн хатгалга гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ тухай БНХАУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч У Цянь мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын байлдааны онгоцууд БНХАУ-ын "Сиша" гэж нэрлэдэг Параселийн арлуудаас 12 далайн милийн зайд орж ирсэн байна.
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд Хятадын засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр "Сиша" арлуудын сав газар руу нэвтэрсэн учир Өмнөд Хятадын тэнгисийн орчимд байрладаг нисэх онгоцуудаа энэ бүс нутаг руу илгээснээ мэдээлж байна. Хятадын тал Америкийн байлдааны хөлгүүдийн энэ үйлдлийг Хятадын хууль тогтоомж төдийгүй олон улсын хэм хэмжээг зөрчсөн өдөөн хатгалга гэж тодорхойлж байгаагаа ч мэдэгдэж эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.
Мөн Хятадын Батлан хамгаалах яам далай тэнгис, агаарт аюулгүй байдлаа чангатгаж тусгаар тогтнолоо хамгаалах болно гэдгээ амласан байна. Хятадын талын энэ мэдэгдэлд Пентагон нэн даруй хариу өгчээ.
Пентагоны хэвлэлийн албанаас Америкийн тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд чөлөөт навигацийн тухай олон улсын хууль тогтоомжийн хүрээнд Өмнөд Хятадын тэнгист үйл ажиллагаагаа явуулсан гэж баталж байна. Харин флотынхоо үйл ажиллагааны тухай илүү нарийн мэдээллийг жил тутмынхаа тайланд чөлөөт навигацийн зарчмын дагуу багтаахаа амлажээ.
| БНХАУ: АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд Параселийн арлуудын сав газарт хууль бусаар нэвтэрсэн | ||
| Үзсэн: 1673 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.