Шууд Chart

Мун Жэ Ин АНУ, БНАСАУ-ын удирдагчидтай 3 талын уулзалт хийхийг санал болгож байна

2018-05-28 13:38:04

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин ирэх сарын 12-нд Сингапурт АНУ, БНАСАУ-ын удирдагчид уулзалт хэлэлцээгээ хийхээр тохиролцоонд хүрч чадвал  энэ уулзалтад оролцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.  

Тодруулбал, Сингапурт гурван талын уулзалт хийхэд бэлэн байгаагаа ийнхүү илэрхийлжээ. Ерөнхийлөгч Мун Жэ Ин өнгөрсөн бямба гарагт Умард  Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзалт хэлэлцээ хийснийхээ дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр гурван талт уулзалт зохион байгуулах боломжтойг анх мэдэгдсэн юм. АНУ, Умард Солонгосын дээд уулзалтын бэлтгэлийг хоёр тал хангаж эхэлсэн. Энэ бэлтгэл ажлын үр дүнгээс дараагийн хийх алхмуудаа тодорхойлохоор төлөвлөж байгааг Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мун Жэ Ин АНУ, БНАСАУ-ын удирдагчидтай 3 талын уулзалт хийхийг санал болгож байна   
Үзсэн: 1544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй