Шууд Chart

Берлинд болсон эсэргүүцлийн жагсаалд 25 мянган хүн оролцжээ

2018-05-28 14:28:01

Германы нийслэл Берлин хотноо өчигдөр хоёр томоохон жагсаал болсон байна. Нэг жагсаалыг нь Германы Альтернатив хэмээн барууны намынхан  зохион байгуулсан. Тэд "Германы ирээдүй" уриатай  энэ жагсаал цуглааныхаа үеэр цагаачлалын бодлогыг эргэн харж улс орныг исламжуулахаа  зогсоохыг эрх баригчдаас шаардаж байгаагаа илэрхийлж байлаа.  

Барууны үзэлт энэ намын зохион байгуулсан жагсаалд 5000 гаруй хүн оролцсон байна. Харин тус намынхныг, бас арьс өнгөөр ялгаварлан  гадуурхалтыг эсэргүүцэж байгаагаа зүүний хүчнийхэн илэрхийлэн мөн жагсацгаасан. Хотын олон дүүрэгт  нэгэн  зэрэг  болсон энэ жагсаалд 20 гаруй мянган хүн оролцсон байна. 

Өнгөрсөн долоо хоногт Германы Альтернатив намынхан Үндсэн хуулийн шүүхэд канцлер Ангела Меркелийн эсрэг нэхэмжлэл гаргасан юм. Тус намынхан Меркелийн Засгийн газар цагаачлалын бодлого боловсруулахдаа хууль тогтоох үйл явцад оролцох Бундестагийн эрхийг зөрчсөн хэмээн буруутгаж буй юм байна. Тиймээс  Германы Альтернатив нам 2015 оны есдүгээр сард Австрийн хилийг нээх канцлерын шийдвэрийг нягтлан шалгахыг шаардаж байна.

Цагаачлалын бодлого нь өнгөрсөн оны парламентын сонгуулийн үеэр хөндөгдсөн гол сэдвийн нэг байсан. Мөн шинэ Засгийн газар эмхлэн байгуулах үйл явцад ч энэ сэдэв онцгой хөндөгдөж байсан. Германы Альтернатив намын удирдагчид Меркелийн нээлттэй хаалганы бодлогыг мөрдөн  шалгуулахаа амлаж, одоогийн цагаачлалын хууль тогтоомжуудыг эргэн харахаа мэдэгдэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Берлинд болсон эсэргүүцлийн жагсаалд 25 мянган хүн оролцжээ   
Үзсэн: 2022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй