Украины хорлон сүйтгэгчид Крым болон Ростов мужид нэвтрэн орж ирэх эрсдэл өндөр байгааг ОХУ-ын Холбооны аюулгүйн албаны орлогч дарга Владимир Кулишов мэдэгдсэн байна. Мөн энэ чиглэлүүдээр хууль бусаар зэвсэг хэрэгсэл хил давуулж болзошгүй байгааг ч анхааруулсан байна.
Барууны хэт үзэлтнүүд хилээр гарч байгаа Оросын иргэдийн эсрэг өдөөн хатгасан үйлдэл гаргаж болзошгүй гэж болгоомжлуулж байна. Украины хилчид мөн Оросын иргэдийн аялалд саад учруулах оролдлого хийж байгааг тэрбээр бас сануулж байна.
Гэхдээ ОХУ-ын Аюулгүй байдлын албадынхан Орос, Украины хилийн дагуух хэсэгт эмх журам тогтоон ажиллаж байгааг мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт Холбооны аюулгүйн албаныхан Крымд хэт даврагч бүлэглэлийн гишүүдийг саатуулан баривчилснаа мэдээлсэн. Тэд Оросын талыг баримтлагч Крымийн татаруудын эсрэг гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж байсан төдийгүй үндэстэн хоорондын хурцадмал байдлыг өдөөх зорилгоор Крымд ирсэн байжээ.
| Хорлон сүйтгэгчид Крым, Ростов мужид нэвтрэн орж ирэх эрсдэл өндөр байна | ||
| Үзсэн: 1204 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.