Польшийн нутаг дэвсгэр байнгын цэргийн баазаа байгуулвал АНУ-д хоёр тэрбум ам.доллар төлөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Энэ тухай Польшийн Батлан хамгаалах яамны баримт бичгүүдэд үндэслэн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Энэ санал нь Польшийн нутаг дэвсгэрт АНУ-ын байлдааны дивизүүдийг байнга байрлуулах бодит шаардлагатай холбоотой гэж баталж байна. Ийнхүү Польш улс нутаг дэвсгэрт нь цэргээ байнга байрлуулах эсэх талаар АНУ-ын Засгийн газар нааштай шийдвэр гаргаасай гэж хүсч, гарах зардлаас нь хуваалцахаа илэрхийлж буй юм байна.
Польшийн Батлан хамгаалах яамны энэ баримт бичигт алба хаагчдаас гадна ар гэрийнхэнд нь зориулан барих цэргийн байгууламжууд, цэргийн эмнэлэг, сургууль, спортын танхим зэргийг хаана барьж болох тухай мэдээлэл ч багтсан байгаа юм байна аж. Үүний өмнө Польшийн Гадаад хэргийн яамнаас Европод АНУ-ын цэргүүд байрлах нь аюулгүй байдлын бодлогынх нь үндэс суурь хэмээн мэдэгдэж байсан билээ.
| Польшийн нутагт байнгын цэргийн баазаа байгуулвал АНУ-д 2 тэрбум ам.доллар төлөхөө амлажээ | ||
| Үзсэн: 3248 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.