Өмнөговь аймагт 2012 оноос сарлагийн баяр арга хэмжээг зохион байгуулсан билээ. Энэ жилийн “Сайханы сарлаг-2018” арга хэмжээнд сарлаг бүхий таван сум, 600 гаруй сарлаг, 1200 гаруй гадаад дотоодын аялагч, иргэд оролцсон юм.
Өмнөговь аймгийн Говь гурван сайхан ууланд 5000 орчим сарлаг өсгөн үржүүлж байсан үе саяхан. Говь нутагт сарлаг өсгөж үржүүлэх уламжлалыг хадгалж хойч үедээ өвлүүлэх, сарлаг үржүүлэгчдээ дэмжих зорилгоор долоо дахь жилдээ сайханы сарлаг арга хэмжээг зохион байгууллаа.
Сарлаг бүхий таван сумын малчид иргэд оролцож, буухиа тэмцээн, сарлагийн уралдаан, хамгийн зохион байгуулалттай оролцсон сумыг шалгаруулав.
Өмнөговь аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1000 гаруй сарлаг сүрэг байгаа бөгөөд хамгийн олон сарлагтай нь Баяндалай сум юм.
450 гаруй сарлаг сүргийг өсгөн үржүүлж, уналга эдэлгээнд ашиглаж, сүү цагаан идээ, хөөвөр ноосыг нь амьдрал ахуйдаа хэрэглэж байна.
Сарлаг үхрээс дунджаар 1-1,2 кг хөөвөр хялгас гардаг ба үүнээс 400-500 гр ноолуур авч ашиглах боломжтой бөгөөд сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн нь дулаан хадгалалтаараа бусдаас илүү байдаг байна.
Энэ мэт хөөвөр ноосоор нь гэрийн оосор бүч хийж амьдрал ахуйдаа хэрэглэх, уналга эдэлгээндээ ашиглахад нэн тохиромжтой. Мөн хамгийн аюулгүй тээвэрлэгчид тооцогддог аж.
| “Сайханы сарлаг-2018” арга хэмжээнд малчид 600 гаруй сарлагаа оролцуулжээ | ||
| Үзсэн: 2868 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.