Шууд Chart

АНУ, Их Британийн дээд уулзалт зохион байгуулах газрыг өөрчлөх санал гаргажээ

2018-05-28 15:15:52

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй ирэх долоодугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалт хэлэлцээгээ нийслэл Лондонд  биш дагуул хотод зохион байгуулах санал тавихаар төлөвлөж байгаа юм байна.

Дээд  түвшний энэ уулзалт хэлэлцээ хийх газраа ийнхүү өөрчлөхөөр төлөвлөж байгаа нь эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоос зайлхийх гэсэнтэй нь холбоотой аж. Тиймээс уулзалтаа хийх хоёр хувилбарыг санал болгож байгаагийн нэг нь Засгийн газрын тэргүүний Чекерс өргөө юм байна. Мөн Хатан  хаан хоёрдугаар Елизабетатай цай уух ёслолыг Букенгемийн ордонд биш Виндзорын цайзад зохион багйуулах санал яригдаж байгаа юм байна. 

Их Британийн  Ерөнхий сайд энэ оны нэгдүгээр сард АНУ-д айлчлахдаа Ерөнхийлөгч Трампад Их Британид айлчлах Хатан хааны урилгыг дамжуулан өгсөн юм. Гэвч Их Британийн олон нийт Трампын Их Британид хийх төрийн айлчлалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлцгээн айлчлалыг цуцлах интернэт өргөх  бичигтээ  1.8  сая хүний гарын үсгийг цуглуулаад байгаа юм. Тиймээс Трамп Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тэд  өргөн жагсаал цуглаан хийж магадгүй гэсэн болгоомжлол байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Их Британийн дээд уулзалт зохион байгуулах газрыг өөрчлөх санал гаргажээ   
Үзсэн: 1017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй