Шууд Chart

Элликот хотод онц байдал тогтоолоо

2018-05-28 15:34:30

АНУ-ын Мэриленд мужийн захирагч Ларри Хоган Элликот хотод үерийн гамшиг нүүрлээд байгаатай холбогдуулан онц байдал тогтоосон байна. 2016  онд үерийн гамшигт өртөж байсан энэ хот дахин хүчтэй аадар борооны дараа усанд автаад байна. 

Шуурхай албадынхны мэдээлж байгаагаар хотын байшин барилгуудын нэгдүгээр давхрууд тэр чигтээ усанд автаад байгаа аж. Цаашид бороо  үргэлжлэн орохыг цаг уурчид анхааруулж байгаа учир эрх баригчид тус хотын иргэдэд хандаж үерийн гамшигт өртсөн бүсээс аль болох хол байх,  шинэ мэдээ мэдээлэл зааварчилгааг анхааралтай сонсохыг уриалсан байна.  

Элликот хот нь 1772 онд байгуулагдсан бөгөөд одоо  70 гаруй мянган хүн ам оршин суудаг байна. Өнгөрсөн 2016 оны үерийн гамшгаас болж энд 2000 гаруй хүн амь насаа алдаж, хотын дэд бүтэц ихээхэн сүйдсэн байсныг сэргээн босгож дөнгөж дуусаад байхад нь ийнхүү дахин үерийн гамшиг нүүрлээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Элликот хотод онц байдал тогтоолоо   
Үзсэн: 1666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй