Өнөөдрийн байдлаар оны эхний хээлтэгч малын 53,8 хувь буюу 1 сая 143 мянган толгой мал төллөжээ. Үүнээс нийт төл малын 93,8 хувь буюу 1 сая 90 мянган төл мал бойжиж байгаа талаар албан эх сурвалж мэдээллээ.
Энэ жилийн өвөл зутруухан өвөлжсөн мал жилбэ муутай төллөж төл малаа цатгах хэмжээний сүүгүй байгааг холбогдох хүмүүсээс хэлж байна. Мөн мал угжих тэжээл дутмаг байгаагаас төл малын хорогдол өмнөх жилээс 4 дахин их байгаа юм. Өнгөрсөн жилийн хавар төл малын хорогдол 18 мянган толгойд хүрч байсан бол энэ жил 71 мянган тоо толгойд хүрчээ.
Түүнчлэн том малын зүй бус хорогдол 130 мянгад хүрсэн байна. Цаг агаарын байдлаас шалтгаалан нэмж малын хорогдол гарах төлөв байдалтай байгааг холбогдох хүмүүсээс хэлж байна. Мөн ирэх сарын 10 наас эхлэн Төв аймгийн хэмжээнд зуны зохиомол хээлтүүлгийн ажил эхлэх юм.
| Төв аймгийн хэмжээнд 1 сая 90 мянган төл мал бойжиж байна | ||
| Үзсэн: 3308 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.