Сэлэнгэ аймгийн Хүдэр сум нийт 10280 га тариалангийн эргэлтийн талбайтай. Энэ жилийн хувьд 5200 га- д үр тариа, үүнээс 4980 га – д улаан буудай, 100 га – д арвай, 120 га- д овьёос, мөн 120 га – д төмс хүнсний ногоо нийтдээ 5320 га - д тариалалт хийхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар 3700 гаруй га талбайд үр тариа, 40 га - д төмс, арваад га – д хүнсний ногоо нийтдээ 3800 гаруй га - д тариалалт хийж тариалалтын явц 70 гаруй хувьтай байна.
Тус сумын нутагт өвөл хавартаа багагүй хэмжээний хур тунадас орж газар чийг сайтай байгаа нь тариалалт хийхэд таатай нөхцөл болж байгаа ажээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ зун гандуу байх төлөвтэй байгаагаас төлөвлөсөн хэмжээндээ ургацаа авахын тулд тариалалтаа технологийн горимын дагуу хийж байгаагаас гадна дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна хэмээн газар тариалангийн компаниудын мэргэжилтнүүд онцолж байлаа.
Хүдэр суманд үйл ажиллагаагаа явуулж буй Арвин Бэлчир компани хаврын тариалалт эхлэхээс өмнө техник тоног төхөөрөмжөө бүрэн шинэчилсэн байна... Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд тус суманд багагүй хөрөнгө оруулалтыг хийдэг. Орчин үеийн техник хэрэгсэлтэй болсноор механикжуулагчдын ажиллах нөхцөл сайжирсан төдийгүй хөдөлмөрийн бүтээмж өндөр болсон талаар хөдөө аж ахуйн салбарт 1985 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа трактор, комбайнч Мандалсүрэн бидэнд ярьж байсан юм. .
| Хаврын тариалалт 70 хувьтай байна | ||
| Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.