АНУ-ын төлөөлөгчид хоёр орны удирдагчдын уулзалтын бэлтгэлийг хэлэлцэхээр Умард Солонгост ирээд байна. Яриа хэлэлцээнд Америкийн талаас Сөүлд АНУ-ын элчин сайд байсан Сун Ким оролцож байна. Энэ хүн өмнө нь Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээнд оролцож байсан ийм хүн юм. Сун Ким өнөө өглөө БНАСАУ-ын гадаад хэргийн орлогч сайд Чой Сон Хи-тэй уулзсан байна. Яриа хэлэлцээ өнөө, маргааш үргэлжлэх бололтой.
Өнгөрсөн пүрэв гарагт Трамп Кимтэй хийхээр товлосон уулзалтыг цуцалж, цуцлах болсон шалгаан нь Пхеньяны сүрдүүлсэн, заналхийлсэн мэдэгдэл гэсэн ч БНАСАУ-ын зүгээс хийсэн эвлэрэх шинж маягтай мэдэгдлийн дараа байр сууриа зөөлрүүлж, уулзалт болж болзошгүй талаар мэдэгдсэн. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ: “6-р сарын 12-н гэсэн тов хүчинтэй байгааг” зарласан. Энд нэг зүйлийг онцлоход Умард Солонгосын удирдагч Ким Жон Ын Америкийн ерөнхийлөгчтэй уулзахыг маш их хүсэж байгаа бололтой. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй гэнэт уулзсан. Умард Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн уламжилснаар, 2 орны удирдагчид байнга уулзаж байхаар тохирсон байна. Мөн тэд янз бүрийн сэдэв хэлэлцэж, бүтэн 2 цаг гаруй илэн далангүй ярилцсан. Ким Жон Ын, Мун Жэ Ин хоёрын хоёр дахь уулзалт 2 Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Панмунжом сууринд умардын боллоо.
Хоёр удирдагч дараагийн уулзалтаа ирэх баасан гарагт хийхээр товлосон ч одоогоор энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. Тэгвэл Дональд Трамп Умард Солонгосыг хөгжил цэцэглэлт, эдийн засгийн нааштай хэтийн төлөв угтаж байгааг мэдэгдлээ. Тэрбээр өөрийн “Твиттер” хуудсандаа: Америкийн засгийн газрын төлөөлөгчид америк-умард Солонгосын түүхэн уулзалтыг хэлэлцэхээр Панмунжомд ирсэн гэдгийг нотолсон.
“Манай төлөөлөгчид миний Кимтэй хийх уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцэхээр Умард Солонгост очсон, энэ бүгдээс үзэхэд Умард Солонгост маш сайхан ирээдүй харагдаж байгаа төдийгүй хэзээ нэгэн цагт тус улс санхүү, эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй улс болох нь тодорхой, Ким Жон Ын надтай санал нэг байгаа, энэ бол болж бүтэх зүйл” гэж Трамп “Твиттер” хуудсандаа бичсэн байна.
| АНУ-ын төлөөлөгчид Трамп болон Ким Жон Уны уулзалтыг хэлэлцэхээр БНАСАУ-д ирээд байна | ||
| Үзсэн: 1344 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.