Шууд Chart

Өмнөговьд 103,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна

2018-05-29 13:07:14

Өмнөговь аймаг дахь ус цаг уур орчны шинжилгээний газрын хамт олон бүтээн байгуулалтын жилийн хүрээнд өөрсдийн нөөц боломжоо дайчлан бүтээлч ажил хийж, орчноо тохижуулж байна.

Өмнөговь аймгийн хэмжээнд энэ онд 103,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлыг хийхээс гадна хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд өөрсдийн нөөц боломжоо ашиглан бүтээлч ажил хийж байна.

Тухайлбал, тус аймгийн ус цаг уур орчны шинжилгээний газрын хамт олон гаднах 410 метр хашаагаа будаж янзлахын зэрэгцээ авто машины гражаа бүрэн засварлаж ус бороо нэвтэрдэггүй болгож тохижуулсан байна.

Мөн эрүүл мэнд, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, дугуйн спортыг хөгжүүлэхэд иргэд маш идэвхитэй байгаа төдийгүй УЦУОШГ-ын хамт олон дугугйн зогсоолгүй газруудад дугуйн зогсоолыг байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Бүтээн байгуулалтын жилд бүтээлч ажлуудыг хийж, иргэдэд цаг агаарын мэдээ мэдээллийг түргэн шуурхай, мэдээллийн олон сувгуудаар хүргэхээс гадна 7053-2900 дугаарт залгаж, үүрэн телефоны сүлжээтэй хаанаас ч цаг агаарын мэдээгээ авах бүрэн боломжийг бүрдүүлээд байна.

Ажил үйлчилгээгээ сайжруулах, ая тухтай орчинд ажиллаж иргэдэд хүрэх үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд тэд онцгой анхааран ажиллаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөговьд 103,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна  
Үзсэн: 1040 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй