Шууд Chart

Нээлттэй хэлэлцүүлэгт 5 сумын 500 гаруй иргэд оролцжээ

2018-05-30 11:08:14

Өнөөдөр Төв аймгийн Засаг даргын тамгын газарт төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хяналт тавих үүднээс нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт  Зуунмод сумын 6 багийн 120 гаруй иргэд оролцсон байна. 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж,  дэвшилтэд арга технологийг нэвтрүүлэн, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчим дээр үндэслэж, үйлчилгээгээ чанарын өндөр түвшинд хүртээмжтэй үзүүлэх хүн амын, дундаж наслалтыг уртасгах зорилтын хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлгийг 5 суманд зохион байгуулаад байна. Одоогийн байдлаар 500 гаруй иргэд санал бодлоо илэрхийлж аймгийн  2дох шатлалын нэгдсэн эмнэлгийн оочер дарааллыг бууруулах талаар арга хэмжээ авахыг хүсч байсан юм. Иргэд бид эрүүл мэндийн байгууллагад мэдээж өвдсөн үедээ ханддаг, гэхдээ эрүүл мэндийн даатгалаа бөглүүлсэн болохоор ёс журмын дагуу 3 хоногт л хэрэгтэй үйлчилгээгээ авчихдаг болмоор байна гэдгээ учирлалаа.

Өрхийн эрүүл мэндийн төвд энэхүү төвлөрлийг аваачиж болох боловч зарим талаараа учир дутагдалтай. Тэд түр оршин суугчдыг үздэг. Дээр нь  компьютер дагалдах хэрэгсэл байхгүйгээс, цахимаар өвчтөнөө бүртгэх тал дээр бэрхшээл тулгардаг юм. Тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж өгвөл бид эрүүл мэндийн төв дээрээ олон төрлийн үйлчилгээг явуулах боломжтой гэдгээ холбогдох хүмүүсээс тайлбарлалаа.  Ингэснээр иргэд наад зах нь бухимдалгүй эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх нөхцөл бүрдэнэ гэв.

Мөн эмч эмнэлгийн ажилтнуудын харилцаа хандлага, эмийн хангамж зохистой хэрэглээ, аюулгүй байдлын талаар тус төлөвлөгөөний хэрэгжилт ил тод нээлттэй хэрэгжиж байгаа талаар судлах үүднээс төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан цаашдаа үргэлжлэн явагдах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нээлттэй хэлэлцүүлэгт 5 сумын 500 гаруй иргэд оролцжээ  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй