Шууд Chart

Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн ашиглахыг хориглох санаачилгыг дэмжлээ

2018-05-30 12:26:38

Еврокомиссын нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн ашиглахыг хориглох санаачилга дэмжигдээд байна. Нэг удаагийн аяга таваг, халбага, сэрээнээс авахуулаад соруул, чих цэвэрлэгчийн иш зэргийг ашиглахыг хориглох саналыг хэлэлцээд ийнхүү дэмжсэн банйа.

Энэ дагуу супермаркет худалдааны төвүүдэд ашигладаг гялгар уут, хуванцар савны хэрэглээнд тодорхой хязгаар тавихаар төлөвлөж байна. Үүний зэрэгцээ дахин боловсруулах боломжгүй хуванцар хог хаягдлын кг бүрт  торгууль ногдуулахыг санал болгожээ. Энэ дагуу хуванцар  хогны кг бүрт  80 центээр  тооцон торгууль оноох юм.

Еврокомиссын боловсруулсан энэ саналд дэлхийн далай тэнгис дэх хог хаягдлын 80 гаруй хувь нь хуванцар эдлэл байгааг тэмдэглэсэн байна.   Харин Европын холбоо ийм хориг арга хэмжээ авснаар агаар мандал дахь хорт хаягдлын хэмжээг 3.4 сая тонноор бууруулна гэж тооцоолсон байна. 

Түүнчлэн 2030 он гэхэд байгаль орчинд учрах 22 тэрбум ам.долларын хохирлоос сэргийлж чадна гэж тооцоолсон байна. Одоо Еврокомиссын энэ  саналыг Европын Холбооны гишүүн орнууд болон Европарламентаар хэлэлцэх ёстой. Тиймээс энэ санал нь дэмжигдэж бүрэн батлах хүртэл дахиад хэдэн жилийн хугацаа байна гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн ашиглахыг хориглох санаачилгыг дэмжлээ   
Үзсэн: 3406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй