Шууд Chart

БНАСАУ-ын төлөөлөгчид дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар Сингапурт ирээд байна

2018-05-30 12:51:13

Умард Солонгосын өндөр дээд албан тушаалтнууд ирэх 6-р сарын 12-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэнд дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар өнөө өглөө Сингапурт хүрэлцэн ирлээ гэж Японы болон Өмнөд Солонгосын агентлагууд мэдээлж байна. 

Умардын төлөөлөгчид уулзалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд АНУ-ын талтай хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна. Сингапурт Умардын талтай яриа хэлэлцээ хийх Америкийн төлөөлөгчид ч Токио дахь Америкийн агаарын цэргийн баазаас өчигдөр шөнө хөөрсөн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Сингапурт хүрэлцэн ирсэн Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын үндэсний батлан хамгаалах яамны ерөнхий  нарийн бичгийн дарга Ким Чанг Сон, улс орноо энх тайвнаар нэгтгэх хорооны дарга Ри Сон Гвон нарын 8 хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирсэн байна.

Харин Америкийн талаас цагаан ордны үйл ажиллагаа хариуцсан орлогч дарга Жо Хагены ахалсан бүрэлдэхүүнтэй баг байгаа юм байна. Мөн Сингапурт сууж байгаа Умард Солонгосын элчин сайдын яамны төлөөлөгчид болон АНУ-ын элчин сайдын яамнаас төлөөлөгчид дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах хэлэлцээнд оролцоно гэсэн мэдээлэл байна. Талуудын хэлэлцээ 2 өдөр үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Ийнхүү Сингапураас гадна Панмунжомд, АНУ болон Умард Солонгосын тал уулзалтын бэлтгэл ажлыг хангах яриа хэлэлцээг үргэлжлүүлж байна. Панмунжом дахь яриа хэлэлцээнд Америкийн талаас Сөүлд АНУ-ын элчин сайд байсан Сун Ким оролцож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-ын төлөөлөгчид дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар Сингапурт ирээд байна   
Үзсэн: 927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй