Японы ерөнхий сайд Шинзо Абе, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар ирэх 6-р сарын 12-нд Сингапурт зохион байгуулагдахаар яриа хэлэлцээний түвшинд явж байгаа Вашингтон Пхеньяны дээд хэмжээний уулзалтаас өмнө хэлэлцээ хийхээр тохиролцсон байна. Абе, Трамп нар Даваа гаригийн орой утсаар ярилцсаныхаа дараа ийм тохиролцоонд хүрчээ.
Энэ тухай Японы ерөнхий сайд Абегийн мэдэгдэж байгаагаар бол Трамп-Ким-ийн түүхэнд дээд хэмжээний уулзалтад хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн олон жилийн өмнө хулгайлагдсан Япон иргэдийнхээ асуудлыг Умардтай хэрхэн хэлэлцэх талаар Трамптай санал солилцсон байна. Вашингтоны талаас энэ асуудалд нааштай хандаж уг асуудлыг Умардын талтай хөндөн хэлэлцэхээ илэрхийлсэн байна. Түүнчлэн талууд Умард Солонгосыг цөмийн зэвсэг болон баллистик пуужин боловсруулах хөтөлбөрүүдээс нь эргэлт буцалтгүйгээр бүрэн ангижруулах шаардлагатай гэдэг асуудалд нэгдмэл байр суурьтай байгаагаа дахин нотолсон байна.
Үүнээс гадна олон улсын шинжээчид энэ уулзалтаар Сингапурт айлчлах Японы төлөөлөгчийн тухай асуудлыг хэлэлцэх болов уу гэсэн таамаг байна. Японы засгийн газар өнгөрсөн долоо хоногт Сингапурт болох дээд хэмжээний уулзалтад төлөөлөгчөө илгээхээ мэдэгдэж байсан юм. Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин ирэх сарын 12 нд Сингапурт АНУ, БНАСАУ ын удирдагчид уулзалт хэлэлцээгээ хийхээр тохиролцоонд хүрч чадвал энэ уулзалтад оролцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тодруулбал Сингапурт, АНУ, Умард Солонгос болон Өмнөд Солонгосын 3 талын уулзалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм. Америкийн төрийн тэргүүн Японы ерөнхий сайд нар яг хэзээ уулзахаар товлосон тухай мэдээлэл одоогоор алга байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 6-р сарын ихээр, гэж мэдээлж байна.
| АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Японы сайд Шинзо Абе нар уулзана | ||
| Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.