Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето иргэдийнхээ өмнөөс тус улс АНУ-тай залгаа хил дээр барих хамгаалалтын ханын мөнгийг төлөхгүй гэдгийг дахин мэдэгдлээ. Тэрээр энэ тухайгаа олон нийтийн сүлжээ болох Твиттер дэх хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Энэ мэдэгдлээ тэрээр Англи Испани хэлээр бичсэн байлаа. Үүнийг нь АНУ-ын Ерөнхийлөгч Трампын Мексик хууль бус дүрвэгсдээс хамгаалах энэ ханыг босгох зардлыг төлөх л болно гэж мэдэгдсэний хариуд тооцогдож байна. Ерөнхийлөгч Трамп Мексиктэй залгаа хилийн дагуудаа хамгаалалтын хана босгоход 25 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн хүсэлтийг Конгресст өргөн барьсан.
Гэхдээ хууль тогтоогчид энэ зардалд нь 1,6 тэрбум ам.доллар л хувиарлах шийдвэр гаргасан юм.
| АНУ-ын босгох хилийн хамгаалалт ханын мөнгийг Мексик улс төлөхгүй | ||
| Үзсэн: 1327 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.