Грект өнөөдөр 24 цагийн бүх нийтийн ажил хаялт зарлаад байна. Төрийн байгууллага, аж нэгж компаниуд гэлтгүй бүгд амьдрах нөхцөлийг сайжруулахыг шаардаж бүсээ чангалах бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн жагсахаа мэдэгдэж байна.
Үүнтэй холбоотойгоор төрийн болон орон нутгийн байгууллагууд бүгд хаалгаа барихаа мэдэгдэж байна. Мөн телевиз радиогийнхон ч эфирээ хааж, сонин сэтгүүл шинэ дугаараа гаргахгүйгээ мэдэгдэж байна. Нийтийн тээврийн харин маргааш нь ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. 30 ны өдрийн ажил хаялтад оролцох иргэдэд үйлчлэхийн тулд 9-21 цаг хүртэл ажиллахаар болсон байна.
Мөн төмөр замын хөдөлгөөн тэр чигтээ хаагдана. Грекийн авиа диспетчерүүд 10-13 цагийн хооронд ажил хаялт зарлах учир нислэгийн хуваарь ихээхэн өөрчлөгдөж магадгүйг анхааруулж байна. Грекийн засгийн газрын эдийн засгийн хатуу бодлогоос болж улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 25 хувиар буурч ажилгүйдэл 30 хувьд хүрээд байгааг жагсаал зохион байгуулагчид сануулж байна.
Үйлдвэрчний эвлэлийнхэн тэтгэвэр бууруулах хуулийн хүчингүй болгох, цалин тэтгэврийг нэмэх, банкны шударга бус зээлээс болж байраа алдахдаа хүрч байгаа иргэдийг хамгаалах, татвар нэмэхээ зогсоохыг шаардах юм байна.
| Грект өнөөдөр 24 цагийн бүх нийтийн ажил хаялт болно | ||
| Үзсэн: 1014 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.