Бельгийн Льеж хотод халдлага үйлдсэн этгээдийн хэн болохыг цагдаа нар тогтоогоод байна. Орон нутгийн теле сувгийн мэдээлж байгаагаар тэрээр Рошфор хотоос гаралтай 36 настай Бенжамин Эрман гэгч байсан байна. Өмнө нь хар тамхины наймаа дээрмийн хэргээр шийтгэгдэж хоригдож байсан байна.
Гэхдээ террористуудын жагсаалтад түүний нэр байгаагүй гэдгийг цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Түүнийг хоригдож байх хугацаанд нь террористууд эгнээндээ элсүүлсэн байх талтай гэж таамаглаж байна. Ер нь харгис хатуу ааш авиртайгаа алдартай нэгэн байсныг танилууд нь мэдүүлсэн байна. Эрман өчигдөр цагдаагийн 2 эмэгтэй рүү хутга барин дайрч улмаар нэгнийх нь бууг булаан тэдэн рүү буудаж амийг нь хороосон байна. Дараа нь дэргэдүүр нь явж байсан явган зорчигчийн ч аминд хүрсэн байна.
Үүнийхээ дараа кафед орж гал нээж улмаар ойролцоох сургууль руу очин үйлчлэгч эмэгтэйг нь барьцаалсан байсан юм. Цагдаагийнхан түүнийг баривчлахыг оролдсон ч эсэргүүцэл үзүүлэн хэд хэдэн ажилтанг шархдуулсан учир шууд устгасан байна. Тэрээр энэ халдлагыг үйлдэхдээ Аллах Акбар гэж хашхирч байсныг гэрчүүд мэдүүлжээ.
| Льеж хотод халдлага үйлдсэн этгээд нь хар тамхины наймаа, дээрмийн хэргээр шийтгэгдэж байжээ | ||
| Үзсэн: 1182 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.