Алдарт Старбакс сүлжээнийхэн Америкийн нутаг дэвсгэр дэх бүх 8 мянган салбар кафегаа өчигдөр түр хугацаагаар хаасан байна. энэ нь тус компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн сөргөлдөөн нэгэн сүлжээ кафед нь гарсны дараа авч буй арга хэмжээ юм байна.
Бүр тодруулбал Старбакс бүх ажилтнууддаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг зогсч, үйлчлүүлэгчидтэйгээ эелдэг найрсаг харьцаж, тэвчээртэй байхыг зааж сургаж байгаа юм байна. Ийм сургалт зөвлөгөөтэй холбоотойгоор өчигдөр орон нутгийн цагаар 14 цагт бүх салбараа хаасан байна. энэ сургалтын үеэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гэж юу болох, ямар хэлбэрээр илэрдэг, хэрхэн тэмцдэгийг харуулах бичлэгүүдийг үзүүлсэн байна. Ийм нийт ажилтнуудыг хамарсан сургуулилт явуулах болсон нь өнгөрсөн 4 сарын 12 нд Филадельфигийн нэг салбарт гарсан хэрэгтэй холбоотой.
Энд өнгөт арьст 2 бүсгүйд худалдан авалт хийгээгүй тул ариун цэврийн өрөөнд орохыг нь зөвшөөрөөгүй байна. Үүнй дараахан өнгөт арьст өөр 2 залуу бас л худалдан авалт хийгээгүй ширээ эзлээд байсан учир цагдаа нарыг дуудаж баривчлуулсан байна. Үүнээс болж арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй хэмээн Старбаксийнхнийг эрс шүүмжилж эхэлсэн. Компанийн удирдлага ч хохирсон энэ хүмүүстэй уулзалт уучлалт гуйхад хүрсэн юм.
Америкийн тайм сэтгүүлийнхэн өчигдөр 4 цагийн турш Старбаксийнхан салбаруудынхаа хаалгыг барьснаас болж 9 орчим сая долларын орлогоо алдаж болохыг тооцоолсон. Байна. Старбакс 1971 онд үүсэн байгуулагдсан. Дэлхийн 75 улс оронд нийт 26 мянган салбартай юм.
| Starbucks 8 мянган кафегаа түр хаажээ | ||
| Үзсэн: 2281 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.