Шууд Chart

Киевт Оросын сэтгүүлч буудуулж амиа алджээ

2018-05-30 14:58:42

Оросын сэтгүүлч  Аркадий Бабченко   өчигдөр орой  Украины нийслэл хотод  буудуулж  амиа  алдсанд  олон улсын   хэвлэлүүд онцлон мэдээлж  байна. Украины цагдаагийнхан энэ хэргийг түүний  ажил мэргэжилтэй  нь холбоотой  гэдэг таамаг дэвшүүлэн  шалгаж байгаа юм байна.   Үүний зэрэгцээ  Украины эрх баригчид  энэ хэрэгт  Оросыг  буруутгаж  байна.  Украины дотоод хэргийн яамны  албан   ёсны  мэдээлэлд сэтгүүлч  амиа алдсан гэдэг мэдээллийг  эмч нараас  авснаа тэмдэглэсэн байна.

Сэтгүүлч  Бабченко нь  Киевийн  Днепровын  дүүрэг,  Никольско  Слободскийн гудамжинд  амьдардаг байсан  байна.  Бабченкогийн эхнэр гэртээ   угаалгын  өрөөнд байхад нь хаалга  дугарч  гарахад нь    цусанд   будагдсан  нөхөр нь  газар  хэвтэж  байсан байна.  Түргэн  тусламж нэн даруй дуудаж  эмнэлэг  рүү авч  явсан ч  шархаа  даалгүй нас барсан тухай  Украины үндэсний цагдаагийн газрын хэвлэлийн  нарийн бичгийн дарга мэдээлсэн  байна. Түүнийг  яг  гэртээ  орох  үед нь  нуруу нь  3 удаа   буудсан  байна. Украины  Дээд  Радын гишүүн  Геращенко  энэ хэргийг   Оросын  тусгай  албадынхаа үйлдсэн гэдэг таамаглалыг дэвшүүлсэн  байна. Бабченко нь  Московский комсомелец,  Новая  газета  сонинуудад  болон  телевизэд  сэтгүүлчээр ажиллаж байсан. 

Сэтгүүл зүйн салбарт орохынхоо өмнө  Умард  Кавказ дахь цэргийн ажиллагаанд  оролцож  явсан.  Чечений  тухай хэд хэдэн ном гаргасан.  2017  онд  тэрээр  ОХУ аас  Украин руу  нүүсэн.  Ямар нэгэн  сүрдүүлэг  заналхийлэл  ирж байгаагүй гэж  баталдаг байсан.  Өнгөрсөн оны  8 р сараа  эхлэн  Киевт амьдарч  АТR телесувагт нэвтрүүлэг хөтөлдөг байсан  юм байна. Хамгийн сүүлд  Фэйсбүүк дэх хуудсандаа  2014 онд  Донбасст  Украины  үндэсний гвардын  генерал  Сергей Кульчицкий  амь насаа алдсан тухай   дурссан байсан. Карачун уулын  босогчид түүний сууж явсан нисдэг тэргийг  сөнөөсөн. Кульчицкий  энэ  онгоцонд түүнийг авч  яваагүй учир  2 дахь  төрсөн  өдөр нь  болж байгаа  тухай  өгүүлсэн байсан  байна.  Бабченко  Оросыг  эрс шүүмжлэгчдийн нэг байсан.  Донбасс дахь  Киевийн  цэргийн ажиллагааг  дэмждэг. 2016  онд  Сирийн  Хмеймим агаарын цэргийн бааз руу нисч  явсан Оросын  Александровын нэрэмжит  чуулгын  уран  бүтээлчид  багийнхан сууж  явсан  онгоц  осолдож   олон хүн  амиа алдахад  тэрээр  харамсал  гашуудал  огтхон  ч төрөхгүй байна.  Ар  гэр ойр дотнынхонд нь харамсаж  байгаагаа илэрхийлэхгүй хэмээн  бичиж  олон нийтийн  эгдүүцлийг  төрүүлж байсныг нь  өнөөдөр бас сануулж байна. 

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын  хэвлэл мэдээллийн эрх  чөлөөний асуудал  эрхэлсэн төлөөлөгч  Арлем  Дезир  Украины  эрх баригчдад  хандаж  Оросын сэтгүүлчийн  амь насанд  халдсан хэргийг  нэн даруй  бүрэн   мөрдөн шалгахыг шаардсан  байна.  ОХУ ын гадаад хэргийн яам, НҮБ ын сэтгүүлчдийг хамгаалах хорооноос  ч ийм шаардлага  тавьж байгаагаа илэрхийлсэн байна.  Оросын  мөрдөн шалгах хороо   сэтгүүлчийн амь насанд халдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн  шалгахаар  болжээ. 

Мөн  Украинд  сүүлийн жилүүдэд  Оросын  олон иргэн амь насаа алдсаныг  ч  мэдээлсэн байна.  Киевт  2016 оны 7р сард  Орос  Украины  сэтгүүлч  Павел Шереметийн амь насанд халдсан хэрэг  гарч байсан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Киевт Оросын сэтгүүлч буудуулж амиа алджээ  
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй