Хятадын эрх баригчид Америкийн импортын гаалийн татвартай холбоотой ямар ч шийдвэрийг хүлээн авч хариу арга хэмжээ авахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Энэ тухай Хятадын худалдааны яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн юм. Гэхдээ АНУ-ын Цагаан ордноос зарласан Америкийн стратегитай холбоотой мэдэгдэл Хятадын хувьд гэнэтийн байсныг мэдэгдсэн юм.
Мөн Америкийн тал ямар арга хэмжээ авахаас үл хамааран бид үндэснийхээ болон ард түмнийхээ ашиг сонирхлыг хамгаалах өөрийн хүч, туршлага, чадвартаа итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ Вашингтонд хандаж 2 талын худалдаа эдийн засгийн харилцааны тохиролцоогоо дагах хэрэгтэйг тэмдэглэсэн байна. Энэ нь АНУ-ын Цагаан ордноос Хятадын зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын гаалийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа зарласан мэдэгдлийн хариуд тооцогдож байна.
Гэхдээ Хятадын хөрөнгө оруулалтад хязгаар тогтоож экспортын хяналтыг чангатгахад чиглэгдсэн арга хэмжээнүүдээ ирэх сарын 30 нд зарлахаа мэдэгдсэн. Түүнчлэн АНУ Хятадаас экспортолж байгаа Хятадад үйлдвэрлэв 2025 хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэж байгаа өндөр технологийн бүтээгдэхүүнүүдэд 25 хувийн импортын гаалийн татвар ногдуулах юм байна.
| АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнүүдэд 25 хувийн гаалийн татвар ногдуулахаар төлөвлөж байна | ||
| Үзсэн: 782 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.