Италийн улс төрийн хямралаас болж Европын санхүүгийн зах зээл уналттай байна. Хөрөнгө оруулагчид тус улсад дахин ээлжит бус сонгууль зохион байгуулж хэт үндсэрхэг үзэлт намуудын байр суурь бэхжих вий гэдгээс болгоомжилж байгаатай нь энэ нь холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өчигдрийн арилжаагаар Миланы FTSE М ай би индекс 2,7 хувиар буурсан бол Британид FTSE нь 1,2, Германы Дакс 1,58, Францын Сас 1,3 хувийн уналт үзүүлсэн байна. Италийн төрийн үнэт цааснууд ихээр худалдаалагдсан байна.
Хоёр жилийн хугацаатай энэ үнэт цаасны ханш нь 2013 оноос хойш анх удаагаа 2 хувиар буурсан байна. Үүнийг дагаад мөн Италийн банкнуудын хувьд унаж эхэлжээ. Италийн барууны хүчнүүд түүний дотор популист 5 од хөдөлгөөнийхөн болон цагаачлалыг эсэргүүцэгч Умардын Лига намынхан эвслийн засгийн газар эмхлэн байгуулах оролдлогоо зогсоосон нь тус улсын улс төрийн хямралыг улам гүнзгийрүүлээд байна. эдгээр нам парламентын сонгуульд ялалт байгуулсан хэдий ч засгийн газраа эмхлэн байгуулж чадахгүй 3 сар шахмын хугацааг алдаад байгаа юм. тус 2 намын Ерөнхий сайдад санал болгосон Конте Ерөнхийлөгч Маттереллагийн хооронд сайд нарын танхимын гишүүний нэр дэвшигчтэй холбоотой санал зөрөлдөөн үүссэн учир Конте ерөнхий сайдаар сонгогдоогүй байхдаа л энэ албанаас буугаад байгаа юм.
Харин Ерөнхийлөгч олон улсын валютын санд ажиллаж байсан Карло Котареллид засгийн газар эмхлэн байгуулах эрх олгосон ч парламентад олонх болсон намууд түүнийг дэмжихгүйгээ илэрхийлж байна. Хэрэв парламент Карлог Ерөнхий сайдаар сонгохгүй бол ээлжит бус сонгууль зарлахаар өөр аргагүй байдалд ороод байна.
| Италийн улс төрийн хямрал Европын биржүүдийн индексүүд унахад хүргэжээ | ||
| Үзсэн: 1024 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.