Францын нийслэл Парис хотын цагдаагийн 100 гаруй ажилтан ажлын нөхцөл боломжийг сайжруулж өгөхийг шаардан эсэргүүцлийн цуглаан хийсэн байна. Тэдний зарим нь унтлагынхаа хувцастайгаа энэ цуглаанд оролцсон. Үүгээрээ тэд олон цаг нойргүй ажиллаж байгаагаас болж цагдаа нар хаа ч хамаагүй унтчиж мэдэхийг эрх баригчдад ойлгуулахыг зорьсон юм байна. Мөн Парисын цагдаа нар илүү цагийнхаа мөнгийг авч чаддаггүй, олон цагаар амралтгүй ажиллаж байгаагаа энэ үеэр ярьцгааж байлаа.
Цагдаагийн ажилтнуудын эрхийг хамгаалдаг үйлдвэрчний эвлэлийн байгууллагынхан Парисын бүс нутгуудад хангалттай тооны цагдаа ажиллаж байгаа ч террорист аюулын түвшин өндөр байгаагаас болж ачаалал ихтэй урт цагаар тэд ажиллаж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
| Парисын цагдаа нар эсэргүүцлээ илэрхийлж байна | ||
| Үзсэн: 1583 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.