НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэргэжилтнүүд 2001 онд баруун Африкт дүрвэгчдэд бэлгийн дарамт үзүүлсэн тухай тайлан илтгэл бэлтгэж байжээ. Энэ тайлан илтгэлд хүмүүнлэгийн 40-өөд байгууллагын нэр орсон байж. Энэ бүгдээс үзэхэд НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн газар баруун Африкт үйл ажиллагаа явуулж байсан хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд насанд хүрээгүй эмэгтэй дүрвэгчдэд бэлгийн дарамт үзүүлж байсныг мэддэг байсан тухай Британийн “Таймс” сонин бичиж байна.
НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн байгууллагын шинжээчид болон хүмүүнлэгийн “Save the Children” байгууллага 2001 онд тайлан илтгэл бэлтгэсэн бөгөөд энэ тайланд хүмүүнлэгийн 40 байгууллага, үүнээс 15 нь олон улсын байгууллагын нэр дурдагдсан байжээ. Эдгээрийн дунд Норвегийн дүрвэгчдийн асуудал эрхэлсэн зөвлөл, Авралын олон улсын хороо, “Хил хязгааргүй эмч нар” байгууллага болон Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгчид байсан байна. Мөн энэ тайланд НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн байгууллага болон хүмүүнлэгийн "Save the Children" байгууллага хүртэл орсон байжээ. Энэ нийтлэгдээгүй тайлангаас үзэхэд хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд хүнсний тусламж, өөр янз бүрийн тусламж, бараа бүтээгдэхүүн өгсний хариуд дүрвэгчдээс бэлгийн үйлчилгээ үзүүлэхийг шаарддаг байсан нь нотлогдож байна. Энэ тайланг зохиогчид одоо: тухайн үед зарим нэг зүйлийг эцэслэн нотлох боломж байгаагүй тул мөрдлөгийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэж байна. Мөн тухайн үед НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн байгууллагын өндөр зиндааны түшмэлүүдэд үйлдлийг нь нотолсон 67 хүний нэр бүхий жагсаалтыг хүртэл өгч байжээ. “Таймс” сонины мэдээлж байгаагаар, энэ асуудалтай холбогдуулан тухайн үед 10-аад хүнийг ажлаас халсан ч нэг ч хүнд зэм тулгаагүй өнгөрсөн гэнэ.
| Дүрвэгчдэд бэлгийн дарамт үзүүлсэн тухай НҮБ-ын нийтлэгдээгүй тайлан илтгэлийн тухай мэдээлжээ | ||
| Үзсэн: 1194 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.