Шууд Chart

Киевт буудуулж амиа алдсан гэж мэдээлж байсан Оросын сэтгүүлч амьд байжээ

2018-05-31 13:35:19

Оросын сэтгүүлч  Аркадий Бабченко   өчигдөр орой  Украины нийслэл хотод  буудуулж  амиа  алдсан тухай мөн түүний үхэлд Кремлийг буруутгаж байсан мэдээллүүд олон улсад цацагдаж байсан юм. Тэгвэл түүнийг амиа алдлаа хэмээн мэдээлснээс 24 цагийн дараа түүнийг эсэн мэнд амьд сэрүүн байгааг Украины аюулгүй байдлын алба зарласан байна. Украины аюулгүй байдлын газраас зарласан хэвлэлийн хурлын үеэр Оросын сэтгүүлч Бабченко өөрөө орж ирснээр түүнийг дэлхийн дахин амьд гэдгийг нь мэдлээ.

Энэ тухай үнэн зөв мэдээлэл тайлбарыг Украины аюулгүйн албаныхнаас өглөө. Тус албаны даргын мэдэгдэж байгаагаар бол Оросын сэтгүүлчийн амь насанд заналхийлж байсан гэмт этгээдүүдийг илрүүлэхийн тулд сэтгүүлчийг буудуулж амиа алдсан болгож зохиомол хэрэг гаргасан гэж тайлбарлаж байна. Тодруулбал, Оросын тусгай албаны хүчнээс Украины иргэнд 30 мянган америк доллар төлж түүнийг захиалгатайгаар хөнөөхөөр бэлтгэж байсан байна. Ингэж хүчин чармайлт гаргаж ажилласны дүнд тодорхой үр дүнд хүрсэн гэдгийг ч мэдэгдсэн байна.

Тодруулбал, энэ ажиллагааны дүнд түүний амь насанд заналхийлж байсан Украины иргэнийг илрүүлж саатуулсан тухай тус улсын цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Энэ хуурамч ажиллагааны тухай сэтгүүлчийн гэр бүл найз нөхөд нь ч мэдээгүй байна. Тиймээс Бабченко өөрийг нь таньж мэдэх бүх хүмүүсээс хүлцэл өчиж байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгүүлч  Бабченко нь  Сэтгүүл зүйн салбарт орохынхоо өмнө  Умард  Кавказ дахь цэргийн ажиллагаанд  оролцож  явсан.  Чечений  тухай хэд хэдэн ном гаргасан.  2017  онд  тэрээр  ОХУ-аас  Украин руу  нүүсэн.  Үүнээс гадна Бабченко  Оросыг  эрс шүүмжлэгчдийн нэг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Киевт буудуулж амиа алдсан гэж мэдээлж байсан Оросын сэтгүүлч амьд байжээ   
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй