Шууд Chart

Ким Жон Ун Сингапурт “Fullerton” зочид буудалд буухаар төлөвлөж байна

2018-06-01 10:55:57

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ын Сингапурт болох дээд хэмжээний уулзалтад оролцохдоо хотын төв хэсэгт орших “Фуллертон” зочид буудалд буухаар төлөвлөж байгаа юм байна. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болохоор Сентоза арлын “Капелла” зочид буудалд буухыг илүүд үзэж байгаа бололтой.

Зарим мэдээгээр, сая өнгөрсөн лхагва гарагт энэ “Капелла” зочид буудалд Цагаан ордны шуурхай үйл ажиллагааны асуудал эрхэлсэн орлогч дарга Жо Хэгин БНАСАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн Ким Чан Сонтой уулзсан байна. Энэ уулзалтаар уулзалтын протокол, аюулгүй байдал, тээврийн харилцаа холбооны асуудал хэлэлцжээ.

Фуллертон” зочид буудал олон орны төлөөлөгчид дунд нэр хүндтэйд тооцогддог бөгөөд байршлын хувьд ч гэсэн “Чанги” олон улсын нисэх буудлаас 20 минут яваад хүрэх зайд оршдог. Одоогийн байдлаар Трамп, Ким Жон Ын хоёрын уулзалтыг хийх газраар хотын төв хэсэгт орших Шангри-ла зочид буудал сонгогдож байна. Маргааш энд Ази, номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурал болно, энэ бага хуралд тухайлбал АНУ-ын батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар оролцох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ким Жон Ун Сингапурт “Fullerton” зочид буудалд буухаар төлөвлөж байна  
Үзсэн: 1312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй