АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчид сая хилийн Панмунжом сууринд хийсэн уулзалтаар тус улсуудын хооронд дипломат харилцаа тогтоох боломжийг хэлэлцжээ. Өмнөд Солонгосын “Чунан ильбо” сонин дипломат эх сурвалжаас иш татан энэ тухай уламжиллаа.
“Энэ сарын 27-нд АНУ-ын төлөөлөгчидтэй Панмунжом сууринд хийсэн уулзалтаар Умард Солонгос АНУ-тай дипломат харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа, мөн АНУ-ын зүгээс тус улсын эсрэг тогтоосон хориг арга хэмжээг цуцлах, ирэх 8 дугаар сард хийхээр төлөвлөсөн Өмнөд Солонгос болон АНУ-ын зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургуулилтаасаа татгалзахыг шаардсан” тухай сонин бичиж байна.
Мөн АНУ-ын тал Пхеньянаас цөмийн хөтөлбөрөөсөө эргэлт буцалтгүйгээр татгалзахад чиглэсэн алхам хийхийг шаардсан байна. Ямар ч байсан энэ асуудлыг энэ өдрүүдэд Нью-Йорк хотноо болж байгаа Майк Помпео болон Ким Ён Чол-ын уулзалтаар дахин хэлэлцэх гэнэ.
| АНУ, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох боломжийг хэлэлцжээ | ||
| Үзсэн: 1008 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.