Шууд Chart

NAFTA-ийн асуудлаарх шинэ тохиролцоонд Трамп гарын үсэг зурахаас татгалзлаа

2018-06-01 11:11:03

Канад, АНУ болон Мексикийн яриа хэлэлцээнд оролцогч талууд харилцан тохиролцож Хойд Америкийн чөлөөт худалдааны бүсийн асуудлаар шинэ тохиролцоо боловсруулсан ч АНУ-ын ерөнхийлөгч Трамп гэнэт үүнийг няцаалаа. Канадын “Хилл Таймс” сонин энэ тухай уламжилж байна. “Канад, АНУ болон Мексик улс НАФТА-ийн асуудлаарх шинэ тохиролцоог бэлэн болгосон байсан ч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гэнэт өөрийн байр сууриа өөрчилж, гарын үсэг зурахаас татгалзлаа” гэж сонин бичиж байна.

Цагаан ордны тэргүүнд тохиролцооны яг юу нь таалагдаагүй талаар тодруулахгүй байна. Тохиролцооны анхны хувилбарыг АНУ-ын ерөнхийлөгчид танилцуулахад Трамп “Би арай өөр зүйл хүлээж байсан” гээд, зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Гэтэл Трампын засварласан хувилбар Мексикийн талд таалагдаагүй тул тэд няцаажээ.

Хойд Америкийн чөлөөт худалдааны бүсийн тохиролцоонд анх 1992 онд гарын үсэг зурж, 1994 онд хүчин төгөлдөр болсон юм. Гэтэл Трамп энэ худалдааны тохиролцоо АНУ-д ашиггүй хэмээн үзсэн. Трампын үзэж байгаагаар, энэ тохиролцооны дүнд АНУ аж үйлдвэрлэлийн салбар дахь ажлын байрныхаа дөрөвний нэгийг алдаж байгаа юм байна. “НАФТА”-г сайжруулах яриа хэлэлцээ 2017 оны 8 дугаар сараас хойш үргэлжилж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

NAFTA-ийн асуудлаарх шинэ тохиролцоонд Трамп гарын үсэг зурахаас татгалзлаа  
Үзсэн: 1722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй