Шууд Chart

Дональд Трамп: БНАСАУ-ын удирдагчтай хийх дээд хэмжээний уулзалт товлосныхоо дагуу болно

2018-06-02 14:05:53

АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп өчигдөр "Цагаан ордон"-д Умард Солонгосын армын генерал Ким Ён Чолыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын дараа Ерөнхийлөгч Трамп энэ сарын 12-нд Сингапур улсад Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх дээд хэмжээний уулзалт товлосныхоо дагуу болно гэдгийг мэдэгдлээ.

Умард Солонгосын Хөдөлмөрийн намын орлогч дарга Ким Ён Чол тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн пүрэв гарагт АНУ-д айлчилж, хоёр орны удирдагч нарын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд уулзалт хэлэлцээр хийхээр ирсэн юм. Ким Ён Чол Умард Солонгосын талаас 2000 оноос хойш анх удаа АНУ-д айлчилж байгаа хамгийн өндөр албан тушаалтан болж байна.

Умардын удирдагч Ким Жон Ун, генерал Ким Ён Чолоор дамжуулж АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампад хувийн захидал илгээсэн байна. Энэхүү захидлыг Ким Ён Чол Дональд Трамптай уулзах үеэрээ өөрийн биеэр гардуулж өгсөн юм.

Ерөнхийлөгч Трамп энэ захидлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй олон нийтэд өгнө гэж хэлсэн байна. Уулзалтын үеэр талуудын хөндөн ярилцсан гол асуудал бол Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлын эргэн тойронд хэлэлцсэн сэдвүүд байжээ. Умард Солонгосын талаас ч энэ асуудалд нааштай байр суурь илэрхийлсэн учир Вашингтоны талаас уулзалтыг товлосон хугацаанд болно гэдгийг итгэлтэйгээр мэдэгдлээ гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп: БНАСАУ-ын удирдагчтай хийх дээд хэмжээний уулзалт товлосныхоо дагуу болно   
Үзсэн: 2446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.229.121.xxx] 2018-06-02 23:15
манайханы өөрсдийгөө яаяа гэж байж нэг их том том юм ярьж сэтгэгдэл бичихээс өөр чадалгүй хоосон толгойнуудыг аль насанд нь Америкууд тэгтэл нь хашираачихсан юм болдоо зайлуул Америк гэхээр л муулаад сүйд болох юм. Тэрний оронд өөрсдийнхөө толгой дээрээ гаргачихсан цагаандаа гарсан авилгачид болон тэднийг ашиглаж байдаг 2 хөршөөсөө л болгоожилж суусан нь онох биздээ..
Зочин [202.21.106.xxx] 2018-06-03 07:52
Мал минь цэхэр чинь юм хардаг бол дэлхийн өнцөг булан бүрт дайн дэгдээж алж хядаж , тонон дээрэмдэж, терроризмыг санхүүжүүлж, зэвсэглэж байдаг ганц орон байдаг юм. Тэр бол энэ дэлхийн номер нэг алан хядагч улс болох Америк. Хүн төрөлхтөн дээр хэн анх халуун цөм туршсаныг санаарай. Сайн хар, сайн унш . Ардчилал гэдэг сайхан үгний ард нуугдсан алуурчид.
Зочин [176.179.161.xxx] 2018-06-02 19:31
uhruuded yunii hamaa bna heden avilgachddaa deerelhuulsen malnuud
Зочин [122.201.31.xxx] 2018-06-02 16:46
Зөнөг өвгөн үнэн ярьж байгаа байх даа
Zochin [202.21.113.xxx] 2018-06-02 15:07
Shar tolgoit tahia ulsaa neg musun samrahaasaa naana amaa tataj yvbal uuriin ami nasand ulziitei baih ......
Зочин [202.9.40.xxx] 2018-06-02 14:50
uulzah uulzahguig ene huuhen mungu hoyoroos uuriig meddeggui gar medej amjih uu. hoidiin noyon bondgor l medeh baih daa

Бидэнтэй нэгдээрэй