Шууд Chart

ШХАБ-ын Хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалт боллоо

2018-06-02 14:15:50

Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн газрын зохион байгуулсан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хэвлэл мэдээллийн анхдагч дээд уулзалт өчигдөр Бээжин хотноо боллоо. Энэ удаагийн уулзалтыг “Шанхайн хамтын ажиллагааны үзэл баримтлал, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ цаг үе” сэдвийн дор зохион байгуулжээ. 

Энэ сарын 9-10-ны өдрүүдэд Хятадын Шандунь мужийн Чиндао хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болно. Уулзалтаас өмнө хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалт хийж буй нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагааны талаар үнэнд тулгуурласан, бодит, шударга, дэлгэрэнгүй мэдээлэл цацахад чухал юм байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гэсэн гэр бүлийн гишүүн орны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд чухал ач холбогдолтой гэдэгт хуралд оролцогчид санал нэгдсэн байна.

Мөн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар хэлэлцэж, хамтын ажиллагааны гэрээ болон санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ. Тус байгууллагын орон зайд 4.5 сая гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг тухай Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алисов уулзалтын үеэр мэдэгдлээ.

ШХАБ-ын гишүүн орнуудын хэвлэл мэдээллийн газар болон Казакстан, Пакистан зэрэг найман орны хэвлэл мэдээллийн салбарын 13 байгууллагын удирдлагууд болон холбогдох байгууллагын төлөөлөгч гээд нийт 260 гаруй хүн энэ уулзалтад оролцжээ.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

ШХАБ-ын Хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалт боллоо   
Үзсэн: 1165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй