Технологийн салбарт хиймэл оюун ухааны систем, программ хангамж хөгжүүлэгч Хятадын “Мобвой” компани энэ зун бугуйн шинэ загварын ухаалаг цаг худалдаанд гаргахаар болсон талаараа мэдээлжээ. Компанийн талаас мэдээлснээр, энэ “Тик Уач Про” нэртэй бугуйн цаг оригинал брендийн чанартай төдийгүй хоёр дэлгэцтэй байх болно хэмээн онцолсон байна.
Бугуйн ухаалаг цагны загвар хувьсан өөрчлөгдсөөр байна. Энэ удаад танилцуулж байгаа цаг бол мэдрэгч дэлгэц нь хоёр төрлөөр хувиран өөрчлөгдөж ашиглагдах зориулалттай юм байна. энгийн болон дижитал гэсэн хэлбэрээр. Wear OS гэх үйлдлийн систем дээр ажилладаг. Нэг дэлгэц нь хүний биеийн өөхний шатсан хэмжээ, гүйсэн зам, хугацаа, зүрхний цохилт зэргийг мэдрэн мэдээлдэг. Энэ бол өнгөт OLED дэлгэц юм. Цагны хажуугийн хэсэгт байрлах товчлуур дээр дарснаар дэлгэцний хувилбар өөрчлөгдөнө.
Ингэснээр ухаалаг гар утсандаа ирж байгаа мэдээ мэдээллийг хүлээн авч, шаардлагатай тохиолдолд дуут команд ашиглаж болно. Гэрийнхээ ухаалаг хэрэгслүүдийг ч гэсэн удирдаж, харж хянаж болох юм байна. Хосолсон хувилбар дээрээ 2 өдрийн турш ажилладаг бол тусгай Essential Mode горим дээрээ 30 хүртэлх өдөр ажиллана. Бугуйн ухаалаг цаг учир өөрөө автоматаар ашиглагдах горимоо өөрчилдөг. OLED-ээс FSTN LCD дэлгэц рүү шилжинэ гэсэн үг. Mobvoi Ticwatch Pro худалдаанд энэ зунаас 300 ам.доллараар худалдаалагдаж эхэлнэ.
| Хоёр төрлийн дэлгэцтэй “Ticwatch pro” бугуйн ухаалаг цагийг 300 ам.доллараар худалдаална | ||
| Үзсэн: 1221 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.