Өөрөө явагч ухаалаг автомашин хөгжүүлэгч Америкийн “Бош” компани нэгэн шинэ төсөл хөтөлбөр дээр ажиллаж туршилт судалгаа явуулж байна. Энэ бол авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцож яваа автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл гэнэт гарч ирсэн унадаг дугуйтай зорчигчийг шууд мэдрэн зогсолт хийдэг технологийг хөгжүүлэх тухай төсөл юм. Энэ нь сүүлийн үед өөрөө явагч горимд шилжсэн тээврийн хэд хэдэн хэрэгсэл автын осол гаргасантай холбоотой буюу үүнийг засаж сайжруулах, шинэчлэх гэсэн зорилтот төсөл хэмээн онцолж байгаа юм байна.
“Bosch” компани туршилтаа АНУ-ын Мичиган мужийн Флэт Рок хотын туршилтын талбайд хийж байна. Авто зам дээр өдөр, шөнө, манантай, бороотой ямар ч тохиолдолд гэнэт унадаг дугуйтай зорчигч гарч ирэх магадлал өндөртэй. Энэ нь энгийн жолоочдын хувьд урьдчилан сэргийлж чадах ч гэлээ автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн хувьд бага зэрэг учир дутагдалтай гэдэг нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн автын ослуудад харагдсантай холбоотой. Үүнийг сайжруулахын тулд Бош компанийн инженерүүд ажиллаж байна. Энэ хүрээнд автомашины мэдрэгч төхөөрөмжүүдийг улам сайжруулан, хүчтэй дохиолол мэдрэгчтэй болгохоор зорьж байна. Автомашин ямар ч хурдаар явж байсан унадаг дугуйтай зорчигчийг харсан мэдэрсэн даруйдаа тэр дор зогсолт хийнэ.
Ингэснээр, тухайн зорчигчийн амь нас , эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой. Мэдрэгч төхөөрөмжүүд ямар нэгэн биед зүйл урд зам дээр гэнэт гарч ирсэн тохиолдолд шуурхай хугацаанд цаг алдалгүй ослын зогсолт хийж сурах нь гол зорилго. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа туршилт, судалгаа ч амжилттай явж байгаа хэмээн мэдээлсэн. Өдрийн цагаар үзэгдэх орчин сайн ч оройн цагаар болон цаг агаарын ямар нэгэн таагүй үед үзэгдэх орчин хязгаарлагдмал болдог. Энэ нь энгийн жолоочдод шууд харагдахгүй. Харин орчин үеийн дэвшилтэт технологиор хангагдсан тээврийн хэрэгслийн хувьд энэ бол боломжтой зүйл гэж үзэж байгаа юм.
Туршилтын дүрс бичлэгэн дээрээс өөрөө явагч тээврийн хэрэгсэл хэрхэн шуурхай зогсолт хийж чадаж байгаа харуулсан нь цаашид энэ технологи бидний хүссэн тэр хэмжээнд хүрч очих боломжтой юм байна аа гэдгийг баталж өгсөн үйлдэл болж байна. Туршилтад унадаг дугуйнд суурилуулсан манекенийг автоматаар, зориудаар автомашины урдуур хөндлөн явуулж туршиж байна. Удаан болон хурдан өнгөрөхөд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг харж болохоор байна. Бош компани энэ төсөл хөтөлбөр дээр өнгөрсөн жилээс эхлэн ажиллаж байгаа юм.
| Унадаг дугуйтай зорчигчийг мэдрэн зогсдог автомат жолоодлоготой автомашин бүтээнэ | ||
| Үзсэн: 1904 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.