АНУ-ын засаг захиргаа Цагаан ордны тэргүүн Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын хооронд уулзалт зохион байгуулах боломжийг хэлэлцэж, судалж байна. “Урлл стрийт жорнэл” сонин энэ тухай уламжиллаа. Сонины авсан мэдээгээр, Сири, Украин, цөмийн зэвсэгт хяналт тавих асуудал энэ уулзалтын анхаарлын төвд юм байна.
Сонины тэмдэглэж байгаагаар, уулзалт зохион байгуулах төлөвлөгөө дөнгөж эхний шатандаа явж байгаа, иймээс хэзээ гэх цаг хугацааг одоогоор товлох боломжгүй. Америкийн засаг захиргааны төлөөлөгчийн “Уолл стрийт жорнэл” сонинд мэдээлснээр, ОХУ-д суугаа АНУ-ын элчин сайд Жон Хантсман хоёр орны удирдагчдын болзошгүй уулзалтын бэлтгэл ажилд туслах үүднээс Вашингтонд ирээд байгаа юм байна. Төлөөлөгчийн хэлж байгаагаар, Хантсман аль эртнээс л ийм уулзалт хийхийн төлөө байж иржээ. Одоогийн байдлаар Трамп гол анхаарлаа БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын-тай хийх уулзалтад хандуулсан, тэгээд ч Пхеньянтай хийх яриа хэлэлцээ үргэлжлэх тохиолдолд оросын ерөнхийлөгчтэй хийж болзошгүй уулзалтын бэлтгэл ажлыг хойшлуулахаас өөр аргагүй юм байна. Оросын ерөнхийлөгчтэй хийх уулзалтаар Вашингтон наймаалцахыг хүсэхгүй, шууд л тодорхой асуудлыг хөндөнө гэдгийг Америкийн төлөөлөгч хэлж байна.
Өнгөрсөн 3-р сарын 20-ны өдөр Путин, Трамп хоёр утсаар ярьсан, тэд үүгээр хоёр орны гадаад хэргийн сайд нарт дээд хэмжээний уулзалт хийх асуудлыг нарийвчлан судалж үзэхийг даалгажээ. Оросын талын үзэж байгаагаар, ирэх 11-р сард болох “их 20”-ын дээд хэмжээний уулзалтаас өмнө Путин, Трамп нар уулзах боломж огт байхгүй юм байна.
| Трамп болон Путиний уулзалтыг зохион байгуулах боломжийг хэлэлцэж байна | ||
| Үзсэн: 1116 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.