Сирийн ерөнхийлөгч Башар Асад БНАСАУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын удирдагч Ким Жон Ын-тай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Умардын “Нодон синмун” сонин энэ тухай уламжиллаа. Сонины мэдээлснээр, 5-р сарын 30-ны өдөр БНАСАУ-аас Сири улсад суух шинэ элчин сайд итгэмжлэх жуух бичгээ гардуулах ёслолын үеэр Башар Асад холбогдох мэдэгдэл хийжээ.
“Би нэг их удалгүй БНАСАУ-д очиж, тус улсын дээд удирдагч Ким Жон Ын-тай уулзах зориг шулуудсан” гэж Башар Асад мэдэгдсэн байна. Сирийн ерөнхийлөгчийн хэлж байгаагаар: БНАСАУ-ын удирдагчийн ухаалаг бодлогын дүнд сүүлийн үед Солонгосын хойгт нааштай өөрчлөлт гарч байгаа тул Сирийн засгийн газар цаашид ч БНАСАУ-ын улс төрийн чиг шугамыг дэмжих юм байна. 2018 оны эхээр Өмнөд Солонгосын Пёнчан хотод өвлийн Олимпийн тоглолт болсонтой холбогдуулан Сөүл болон Пхеньян хооронд, Солонгосын хойгт бүхэлдээ уур амьсгал зөөлөрсөн. Нэг их удалгүй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ын нар дээд хэмжээний уулзалт хийсэн, одоо энэ сарын 12-нд Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын нар Сингапурт уулзахаар болоод байна.
| Башар Асад БНАСАУ-д айлчилж, удирдагч Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ | ||
| Үзсэн: 1240 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.