АНУ Европоос нийлүүлдэг ган болон хөнгөн цагааны татварыг нэмээд байгаа энэ цаг үед Европын холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээгээ цуцлах цаг нь болсон гэж Австрийн дэд канцлер Хайнц-Кристиан Штрахе мэдэгдлээ. Тэрбээр Австрийн “Остеррайх” сонинд өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдсэн байна.
“АНУ Европын ган болон хөнгөн цагааны гаалийн татварыг нэмсний хариуг Европын холбоо зохих ёсоор өгөх ёстой, тэр бүү хэл боломжийг ашиглаад Орос улстай харилцаагаа хэвийн болгох ёстой, бий болсон нөхцөл байдалд Европын холбоо АНУ-тай шударга худалдаа хийх боломжгүй боллоо” гэж Штрахе хэллээ. Дэд канцлерын үзэж байгаагаар, “Америкийн шийдвэрээс европын холбоо алдана, иймээс хориг арга хэмжээг мартаж, Орос улстай улс төр, эдийн засгийн харилцааг хэвийн болгох боломжийг алдалгүй ашиглах хэрэгтэй” юм байна. Энэ сарын 5-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг Австрид айлчлах үеэр Штрахе түүнтэй биечлэн уулзаж, яриа хэлэлцээ хийнэ гэдгээ хэлж байна.
Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, Путин энэ сарын 5-ны өдөр Австрид ажлын айлчлал хийнэ, тэрбээр энэ үеэр холбооны ерөнхийлөгч Александр ван дер Беллен, холбооны канцлер Себастьян Курцтай яриа хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. АНУ энэ сарын 1-нээс эхлэн европын холбоо, Канад, Мексикээс нийлүүлж байгаа ган болон хөнгөн цагааны импортын гаалийн албан татварыг ган 25 хувь, хөнгөн цагаан 10 хувиар нэмсэн.
| АНУ албан татвараа нэмсний хариуд Европын холбоо Оросын эсрэг хоригоо цуцлах ёстой | ||
| Үзсэн: 1513 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.