Шууд Chart

ОХУ-ын ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлал өндөр ач холбогдолтой

2018-06-04 14:21:09

Ерөнхийлөгч В.Путин 6-р  сарын 8-10-нд Хятад улсад төрийн айлчлал хийхийн зэрэгцээ ШХАБ-ын Чиндаогийн  дээд хэмжээний чуулга уулзалтад оролцоно. Энэ бол ерөнхийлөгч В.Путин шинэ  бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш Хятадад хийх анхны айлчлал мөн Ши Жиньпин дарга, В.Путин нарын энэ оны анхны уулзалт болох тул Хятад, Оросын харилцааны дараачийн  шатны хөгжлийг төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.

Өчигдөр, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн гадаад харилцааны сайд Ван И, БРИКС-ийн орнуудын гадаад харилцааны сайд нарын албан ёсны уулзалтад оролцох  үедээ ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой  уулзсан байна. Талууд уулзах үеэрээ, энэ долоо хоногийн сүүлээр эхлэх Оросын ерөнхийлөгчийн Хятадад хийх айлчлал 2 улсын төрийн тэргүүний уулзалтын талаар санал солилцсон байна.

Хятадын гадаад хэргийн сайд Ван И, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн хувьд Оросын талтай нягт хамтран ажиллахад Хятадын талаас бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Айлчлалын хүрээнд ерөнхийлөгч Путин БНХАУ-ын дарга Ши Зиньпинтэй хэд хэдэн удаа уулзана эхлээд нүүр тулж дараа нь өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй яриа хэлэлцээ болно эцэст нь хоёр удирдагч хамтарсан хэвлэлийн бага хурал хийх юм байна.

Мөн энэ айлчлалын үеэр хоёр талын засгийн газрын янз бүрийн бүтцүүд хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурна. Путин, Ши Зиньпин нар айлчлалын албан ёсны хөтөлбөрөөс гадна соёлын арга хэмжээнүүдэд оролцохоор төлөвлөжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлал өндөр ач холбогдолтой  
Үзсэн: 851 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй