Шууд Chart

Нэрт зохиолч Цо Юүгийн "Зэлүүд нутаг" эмгэнэлт драмын жүжиг тоглогдлоо

2018-06-06 13:59:23

 Хятадын эмгэнэлт жүжгийн  нэрт зохиолч Цо Юүгийн "Зэлүүд нутаг" драмын жүжиг энэ сарын 5 нд нээлтээ хийжээ.

Төв аймгийн Монгол туургатан театрын шинэ уран бүтээл Хятадын Шекспир гэгддэг эмгэнэлт жүжгийн нэрт зохиолч Цо Юүгийн зохиол "Зэлүүд нутаг" жүжиг Монголд анх удаагаа тоглогдох гэж байна. Тус жүжгийн зөвлөх найруулагч УГЗ Ч.Ганхуяг, ерөнхий найруулагчаар жүжигчин Д.Цэрэнчимэд ажиллажээ.

Энэ сарын 5-7 хооронд Төв аймгийн ЗДТГ, МТТеатр, БНХАУ-н элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв хамтран зохион байгуулж буй "Хятадын соёлын наадам 2018" арга хэмжээний үеэр тус жүжиг нээлтээ ёслол төгөлдөр хийсэн юм.  Үзэгчдийг байлдан дагуулсан тус жүжиг мөн БНХАУ-д тун удахгүй тоглогдох юм байна. 

Сурвалжлагч: Т.Саранчимэг

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нэрт зохиолч Цо Юүгийн "Зэлүүд нутаг" эмгэнэлт драмын жүжиг тоглогдлоо  
Үзсэн: 1276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй