Өвөрхангай нутгийн түүх соёл, алдартан гавъяатнууд, авъяас билигтнүүдийг танилцуулах, мөнхжүүлэх, сурталчлах, өвлүүлэн үлдээх, бахархах гээд олон зорилго агуулж буй "Өвөрхангайн бахархал" хэмээх томоохон төсөл хэрэгжиж байгаа билээ.
Энэ хүрээнд 1945 оны дайнд эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа алдсан Л.Аюуш баатрыг 70 гаруй жилийн дараа "Өвөрхангайн бахархал" төслийнхөн сэргээн сануулсан юм.
Дараагийн бахархалт хүн бол Чойжамцын Ойдов юм. Жүжгийн нэрт зохиолч тэрээр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт малчны гэрт төржээ.
1939 оноос уран бүтээлээ эхэлж "Долоодой хүү", "Төрсөн нутгийн баяр", "Зам", "Жаргалыг хүссэн Мөнхөө" драмын жүжиг, “Их жанжин Сүхбаатар танаа", "Баясгалан" кино зохиол "Эв зүй", "Чөтгөртэй бууц" зэрэг олон өгүүллэг найраглал бичжээ. Ч.Ойдов БНМАУ-ын төрийн шагналыг 1947 онд хүртэж байсан юм.
Өвөрхангайн бахархал Ч.Ойдов дэд төслийн хүрээнд түүний алдарт “Далан худалч” жүжгийг аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид орчин цагийн хувилбартайгаар үзэгчдийн хүртээл болгох юм.
Өвөрхангай нутгийн бахархал болсон түүх соёлын биет болон биет бус өвийг залуу хойч үедээ сурталчилан таниулах, түүхэн хүмүүсийн алдар гавьяаг урлаг уран сайхны арга хэлбэрээр мөнхжүүлэн, алдаршуулах зорилгоор Өвөрхангайн бахархал төсөл хэрэгжиж байгаа юм.
| "Өвөрхангайн бахархал"-т хүнээр нэрт зохиолч Ч.Ойдов агсныг мөнхлөв | ||
| Үзсэн: 1377 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.