Шууд Chart

Иран улс уран баяжуулах зориулалттай шинэ үйлдвэр нээжээ

2018-06-07 15:20:00

Иран улс уран баяжуулах зориулалтаар ашигладаг центрифугийн шинэ үйлдвэр нээгээд байна. Цөмийн энэ байгууламжийг ашиглалтад оруулж байгаа тухай тус улсын Үндэсний телевизээр мэдээлсэн юм. 

Үйлдвэрийг Ираний атомын энергийн байгууллагын тэргүүн Али Акбар Салехи нээсэн байна. Тэрбээр энэ үйлдвэрийг барих ажил Ираний цөмийн хөтөлбөртэй олон талт гэрээнд гарын үсэг зурсан 2015 оноос өмнө эхэлснийг мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулах нь олон талт энэ гэрээг зөрчсөн хэрэг биш гэдгийг онцолсон юм. АНУ Ирантай байгуулсан олон талт энэ гэрээнээс гарч байгаагаа өнгөрсөн сарын 8-ны  өдөр зарласан. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон улсын энэ гэрээг Иран улс үл  тоомсорлож хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж буруутгаж байсан.  Европын Холбооныхон болон гэрээнд нэгдсэн ОХУ, Хятад улсууд АНУ-ын энэ шийдвэрийг буруушааж байсан. 

Ираний хувьд АНУ-ын эрх баригчдын шийдвэрийн хариуд авах арга хэмжээний хувилбаруудаа бэлдсэнээ мэдэгдэж байсан. Тиймээс центрифугийн шинэ үйлдвэрийн нээлтийг нь АНУ-д барьж буй хариу ч гэж  зарим ажиглагч үзэж байна. Европын Холбооны зүгээс Ираний энэ мэдэгдэлд хариу  тайлбар хийхдээ хэдийгээр тус улстай байгуулсан гэрээг энэ алхам нь зөрчөөгүй ч Ираний цөмийн хөтөлбөрт итгэх итгэлийг нэмэгдүүлэх арга энэ  бишийг сануулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран улс уран баяжуулах зориулалттай шинэ үйлдвэр нээжээ   
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй