ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр иргэдтэйгээ утсаар шууд холбогдож, тэдний асуултанд хариулт өгнө. Оросын төрийн тэргүүний оролцдог энэ шууд нэвтрүүлэг 16 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Орон нутгийн цагаар 12-т буюу Улаанбаатарын цагаар 17:00 цагт энэ нэвтрүүлэг эхлэх юм. Оросын нэгдүгээр суваг, Россия 1, 24, ОРТ8 Маяк, Вести Фм Радио России зэрэг радиостанциудаар шууд дамжуулах юм байна.
Путин Ерөнхийлөгчийн оролцох "Шууд шугам" нэвтрүүлэг өнөөдөр болох тов анх өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр зарлагдсан. Түүнээс хойших хугацаанд Оросын иргэдээс нийт 1.5 сая асуулт тусгай төвүүдэд ирээд буй юм байна. Телевизийн энэ нэвтрүүлэг хамгийн анх 2001 оны 12-р сарын 24-нд болж байсан.
Тэр үед Ерөнхийлөгч Путинд иргэдээс нийт 400 гаруй мянган асуулт ирж байжээ. Нэвтрүүлэг тухайн үед товлосон хугацаанаасаа нэг цагаар сунгагдаж, 2 цаг 50 минут үргэлжилж байсан байна. Гэсэн нь ердөө 46 асуултад хариулт өгч амжжээ. Энэ жилийн "Шууд шугам" нэвтрүүлэг өмнөх жилүүдийнхээс зарим нэг зүйлээрээ өөр болох тухай "Риа новости" онцолсон байна. Энэ удаад Ерөнхийлөгчийн оролцох нэвтрүүлгийн танхимд сайн дурынхан үзэгчдийн тусгай суудалд суух аж.
Интерактив дэлгэцүүдээр нэг дор 45 видео дуудлага авах боломжтой юм байна. Мөн энэ жил нэвтрүүлгийн студид Ерөнхийлөгчид шууд асуултаа тавих үзэгчдийг суулгахгүй юм байна. Оросын иргэд Ерөнхийлөгчөөс асуух асуултаа тусгай сайтаар болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан тавих боломжтой байсан байна. Ийм шууд нэвтрүүлгийн үеэр тавьсан асуулт, асуудлыг Ерөнхийлөгч шууд шийдэж, албаныханд хариуцлага тооцох тохиолдол нэг бус удаа гарч байсан.
| ОХУ-ын Ерөнхийлөгч Путины оролцох "Шууд шугам" орон нутгийн цагаар 12-т эхэлнэ | ||
| Үзсэн: 1186 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.