Шууд Chart

Австри улс долоодугаар сарын 1-нээс Европын холбоог тэргүүлнэ

2018-06-07 15:48:44

Австрийн сайд нарын танхимын гишүүд канцлерынхаа хамтаар Брюссельд очсон байна. Тус улсын канцлер Себастьян Курц энд ирэх долоодугаар сарын 1-нээс Европын Холбоог тэргүүлэх хугацаандаа хийж хэрэгжүүлэх ажлынхаа хөтөлбөрийг танилцуулсан байна. 

Австри ирэх зургаан сарын хугацаанд Европын Холбоог тэргүүлэхдээ аюулгүй байдал, цагаачлал, Брексит, нэгдсэн  төсвийн  асуудалд  гол анхаарлаа хандуулж ажиллахаа илэрхийлж байна.

Еврокомиссын тэргүүн Жан Клод  Юнкер  Австрийн Засгийн газрын тэргүүн, гишүүдтэй хийсэн уулзалтаа нааштайгаар дүгнэсний зэрэгцээ тус улсад  ихээхэн өндөр хариуцлага ирж байгааг сануулсан юм. Австрийн канцлер Курц Европт өмнөд умардынхны хоорондын хурцадмал байдал нэмэгдэж  байгааг таслан зогсоогоод зогсохгүй Европын Холбооны дотоодод нягт хамтын ажиллагааг сэргээнэ гэдгээ амласан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австри улс долоодугаар сарын 1-нээс Европын холбоог тэргүүлнэ   
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй