Шууд Chart

Гватемалын галт уулын дэлбэрэлтийн уршгаар амиа алдсан хүний тоо 100-д хүрчээ

2018-06-07 15:58:06

Гватемалын сөрөг хүчнийхэн онцгой байдлын агентлагийн тэргүүн Конредыг нэн даруй албан тушаалаас нь огцруулахыг шаардаж эхэллээ. Тэд  Конредыг "Фуэго" нэртэй галт уулын дэлбэрэлт онц аюултай гэдэг анхааруулгыг үл тоомсорлосноос болж олон хүн амиа алдлаа гэж буруутгаж байна.

Түүнчлэн Засгийн газарт хандаж онцгой байдлын агентлагийн дарга ажилдаа хайнга хандаж олон хүний амь насаа алдах шалтгаан болсон эсэхийг  мөрдөн шалгах хэрэгтэйг уриалж байна. Гватемалын галт уулын дэлбэрэлтээс болж амь насаа алдсан хүний тоо 100-д хүрээд байгаа юм байна.

Байгалийн энэ гамшгаас болж 296 хүн гэмтэж, түлэгдсэн бол 200 гаруй хүн ор сураггүй болсонд тооцогдож байна. "Фуэго" галт уулын энэ удаагийн дэлбэрэлт сүүлийн 40 гаруй жилийн хамгийн хүчтэйд тооцогдож байна.  

Нийт 1.7 сая хүн галт уулын дэлбэрэлтээс болж их, бага хэмжээгээр хохироод байна. Мөн 3000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тус улсад  хөрш улс орнууд дэмжлэг тусламж үзүүлж эхэлсэн байна. Тухайлбал, АНУ-ын нисэх хүчнийхэн гэмтэж, түлэгдсэн хүүхэд, хөгшдийг нүүлгэн шилжүүлэхэд туслаж буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гватемалын галт уулын дэлбэрэлтийн уршгаар амиа алдсан хүний тоо 100-д хүрчээ   
Үзсэн: 1568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй