Шууд Chart

Авлигатай тэмцэх тусгай ажиллагааны хүрээнд хилийн чинад руу зугтсан 4000 гэмт хэрэгтнийг баривчилжээ

2018-06-07 16:19:32

БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн гурван жилд "Тэнгэрийн сүлжээ" нэртэй авлигатай тэмцэх тусгай кампанийхаа хүрээнд хилийн чинад руу зугтан гарсан 4000 гауй гэмт хэрэгтнээ илрүүлж, баривчилж чадсан байна. Энэ тухай Хятадын Коммунист намын Сахилгын төв хорооны мэдэгдэлд   тэмдэглэсэн байна.   

Авлигатай тэмцэх өргөн хүрээтэй энэ ажиллагааны үр дүнд дэлхийн 90 гаруй орноос эх орноосоо зугтсан эдгээр гэмт хэрэгтнийг илрүүлэн баривчилж  нутагт нь буцааж авчирсан байна. Сахилгын төв хорооны мэдээлэлд бүр тодорхой мэдээлэл багтсанаас товч хүргэвэл, хилийн чинадаас Хятадын эрх  баригчдын хамгийн ихээр эрэн сурвалжилж байгаа 100 хүний 52-ыг нь баривчилж нутагт нь авчирсан байна. 

Түүнчлэн 4141 хүний 825 нь төрийн алба хашиж байсан хүмүүс байгаа аж. Үүний зэрэгцээ энэ тусгай ажиллагааны хүрээнд хууль бусаар Хятадаас  гаргасан 10 тэрбум юань буюу 1.5 тэрбум ам.долларыг  хурааж, буцааж оруулж ирсэн байна. 

БНХАУ 2015 оны дөрөвдүгээр сараас хилийн чинад руу зугтан гарсан Хятадын коммунист намын гишүүн байсан, авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг  илрүүлэн баривчлах "Тэнгэрийн сүлжээ" нэртэй кампанит ажлыг эхлүүлсэн.

Үүнийхээ хүрээнд Интерполд онц эрэн сурвалжилж байгаа 100 гаруй гэмт хэрэгтний жагсаалтыг шилжүүлэн өгсөн. Үүнтэй холбоотойгоор Интерпол тэдний нэрийг улаан мэдэгдэлдээ оруулан тараасан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Авлигатай тэмцэх тусгай ажиллагааны хүрээнд хилийн чинад руу зугтсан 4000 гэмт хэрэгтнийг баривчилжээ   
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй