Шууд Chart

Их Британи АНУ-аас худалдан авч байгаа эхний 4 сөнөөгч бөмбөгдөгч "F-35" онгоцоо хүлээн авчээ

2018-06-07 16:27:58

Хамгийн олон үйлдэлт шинэлэг "F-35" сөнөөгч бөмбөгдөгч дөрвөн онгоц Британийн Норфлок гүнлэг дэх нисэх хүчний бааз дээр ирээд байна. Энэ нь Их Британийн АНУ-ын талаас худалдан авахаар төлөвлөж байгаа 138 сөнөөгч онгоцных нь эхнийх нь юм байна.

Шинэ үеийн Британийн сөнөөгч онгоцуудын эхний хэсэг нь ийнхүү төлөвлөсөн хугацаанаасаа хоёр сарын өмнө ирээд байгааг Хатан хааны нисэх хүчин болон Их Британийн тэнгисийн цэргийн хүчнийхний хувьд чухал үйл явдалд тооцож байгаагаа албаныхан мэдэгдээд байна. Сөнөөгч, бөмбөгдөгч  онгоцууд өчигдөр орой нисэх хүчний баазад газардсан байна. Их Британи "F-35" сөнөөгч бөмбөгдөгч нийт 138 онгоцыг 2021 оноос өмнө 12 тэрбум  фунт стерлингээр худалдан авахаар талууд тохиролцоонд хүрсэн юм.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи АНУ-аас худалдан авч байгаа эхний 4 сөнөөгч бөмбөгдөгч "F-35" онгоцоо хүлээн авчээ   
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй